5 ё ангийн мэдээлэл
2011-02-21
Зөв бичих дүрмээс

Ангилал: Зөвлөгөө


Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг зөв бичих тухай Дүрэм №35. Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичихийг чармайна. Жишээлбэл: Үйл үгийн байдал заадаг –цгаа, -цгоо, -цгээ, -зна, -знэ, -зно –знө нөхцөлийн бүтцийг ц, з гийгүүлэгчийн ард эгшигтэй бичвэл эгшиг буюу эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад балархай эгшиг нь илүүдэх учир нөхцөлийн бүтэц –цагаа, -цгаа; -зана, -зна гэж хоёр янз болж тайлбар дүрэм хэрэгтэй болно. Иймээс байцгаа, байзна, хүлээцгээ, хүлээзнэ, харцгаа, харзна, уншицгаа, уншизна гэж нэг ижил бүтэцтэй бичнэ. Дүрэм №36. Үгэнд залгавар залгахад үгийн үндсийг эвдсэн ч болох, эвдээгүй ч болох учир тохиолдвол үгийн үндсийг эвдэхгүйг чухал болгоно. Жишээлбэл: эцэст, тасал-тасалж, товчил-товчилж гэж бичнэ. Эцсэд, таслаж, товчлож гэж бичихгүй. Дүрэм №37. Үсгийн дүрэм ёсоор ижил бичиж болмоор боловч үгзүйн зарчмаар өөр өөр бичих үгийг үгийн бүтэц, үгзүйн зарчмыг баримталж бичнэ. Жишээлбэл: - хүрэг-зөвшин захирах хэлбэр, сураг гэсэнтэй адилхан утгатай залгавар - хүргэ-бусдаар үйлдүүлэх хэв, сурга гэсэнтэй адилхан утгатай залгавар - учралаа, хамтралаа, огтлолоо, жуулчлалаа, мэдрэлээ гэхэд юугаа гэсэн асуултад хариулагдах ерөнхийлөн хааатуулах –аа, -ээ, -оо, -өө нөхцөлтэй жинхэнэ нэр үг байна. - учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад хариулагдах цаг заах төлөвийн –лаа, -лээ, -лоо, -лөө нөхцөлтэй үйл үг байна. - өргөдөх гэдэг үг бол өргөд-өргөн гэж үгзүйгээр задарна. - өрөгдөх-өрөгд-өх гэж задарна (үсэг өрөгдөх гэх мэт). - эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа. - эндэх (энд байгаа) эндхийн хүн шүү дээ. - явчих-явчхаад (бүрмөсөн үйлдэх байдал) - яв-явч-явчих-явчихыг, явчихад (үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлтэй үг)

Comments

2011-05-26 -

Бичсэн: uynga (зочин)

bagshaa ih goe bolj

. Шууд холбоос


2011-04-19 -

Бичсэн: monhtushig

hi bagshaaa nogoooooo davtlaganiii hubaari deer bi bhgui bna leee shdee

. Шууд холбоос


2011-03-22 -

Бичсэн: Зочин

bagshaa g.anujin bna goy bolson bna mongol helnii hicheeliin bichleg gatsaad baigaa bolohoos busad ni гоё шүү baina

. Шууд холбоос


2011-03-03 -

Бичсэн: Зочин

Багшаа Цэнэгэл байна аа гоё болсон байна аа нэг юм нь гэвэл монгол хэлний хичээлийн бичлэг гацаад байгаа болохоос бусад нь гоё шүү байна

. Шууд холбоос


5 ё ангийн сурагчид,эцэг,эхэд зориулав.

Сүүлийн бичлэгүүд

. Цахим судалгаа
. Зуны даалгавар
. Зайсан гарахдаа ..................\зураг\
. Шоргоолж царцаа хоёр \цахим хичээл\
. Тойрог/цахим хичээл/
. Бие ба бодис/цахим хичээл/
. 5ё ангийн улсын шалгалтанд бэлдэх давтлагын хуваарь
. Ром тоо\цахим хичээл\
. Бүтээвэр\цахим хичээл\
. Масштаб,диаграмм\шалгалт\
. Үйл үгийн нөхцөл шалгалт
. Зөв бичих дүрмээс
. Гоё дуу сонсоорой
. Сургуулийн хашаа цэвэрлэв.
. Зүүдний чихэр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax